
2025 оны төсөв хэлэлцэх иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдаанаар төсвийн хөрөнгө оруулалтын зардлаас сумын Захирагчийн албанд хүнд оврын машин, механизм худалдан авах төсөв батлагдсан.

Машин, механизмыг худалдан авах тендер зарлагдаж, шалгарсан компани нь ЗДТГ-т хүлээлгэн өгснөөр тус сумын 7-н багийн сайжруулсан замын засвар болон үерийн улмаас эвдэрсэн газрын нөхөн сэргээлт хийгдэж эхэлсэн байна.


