✅💯Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Гэмт хэргээс урьдчилан ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран 2025 оныг “Иргэдийн оролцоог дэмжих жил” болгон зарласан. Энэхүү зорилтот жилийн ажлын хүрээнд 19-н сумдын үйл ажиллагааг дүгнэхэд тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба 95%-ийн гүйцэтгэлтэй үнэлэгдлээ.
✅Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал төлөөллийн байгууллагынхаа үйл ажиллагааг олон нийтэд ил тод нээлттэй хүргэх, иргэдийн санал бодлыг бодлого боловсруулах үйл явцад тусган ажиллах, хяналт-шинжилгээ үнэлгээг эрчимжүүлэх зэрэг чиглэлээр үр дүнтэй ажиллан, аймгийн хэмжээнд манлайллаа.
Энэ амжилт нь орон нутгийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоо ямар чухал болохыг батлан харууллаа.