Аймгийн ИТХ-аас 2025 оныг “Иргэдийн оролцоог дэмжих жил” болгон зарласан. Тус ажлын хүрээнд аймгийн ИТХ-ын ажлын алба, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын хэсэг 2025.06.05-ны өдөр Эрдэнэбулган суманд ажиллалаа.
✅ Тус нээлттэй хаалганы өдөрлөгөөр аймгийн ИТХ-ын дарга П.Гомбодоржоор ахлуулсан ажлын хэсгийн гишүүд өөрсдийн чиглэлээр сумын Хурлын Төлөөлөгч нарт болон иргэдэд мэдээлэл хийж, санал солилцлоо.
✅ Эрдэнэбулган сумын иргэдийн зүгээс нэн түрүүнд үер уснаас хамгаалах далан барих, гэрэлтүүлэг цамхаг суурилуулах, хог ангилах дахин боловсруулах, замын хурд сааруулагч байрлуулах, зам засварын ажил, хүнсний аюулгүй байдалд анхаарал хандуулахыг хүссэн юм.
✅ Сумын Удирдлагуудын зүгээс иргэдийг эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөл бололцоог бүрдүүлэн ажиллахаар шат дараатай ажлуудыг хийж эхлээд байгаа бөгөөд цаашид хийх ажлын төлөвлөгөөндөө иргэдийн саналыг тусгаж, анхаарч ажиллахаа илэрхийллээ.
✅ Иргэдээс гарсан санал хүсэлтийг нэгтгэн холбогдох албан байгууллагад уламжлан шийдвэрлүүлэхэд анхаарч ажиллахаа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Гомбодорж хэллээ.
✅ Мөн аймгийн ИТХ-ын ажлын хэсэг Эрдэнэбулган сумын ИТХ-ын ажлын албаны үйл ажиллагаатай танилцаж, зөвлөн туслах үйл ажиллагаа явууллаа.
✅Энэхүү өдөрлөг нь иргэдийн санал санаачилгыг сонсох, бодлого, шийдвэрт тэдний оролцоог нэмэгдүүлэх, нутгийн удирдлагын ил тод, нээлттэй байдлыг хангахад чиглэсэн үр дүнтэй ажил боллоо👏