Эрдэнэбулган сумын 2-р сургуулийн дэргэдэх Эко клубын сурагчид байгаль орчноо хайрлах үйлсэд бодит ажил, бүтээлч санаачилгаар оролцож байна. Тэд сургуулийнхаа гадна талбайд хуванцар хаягдал хийх тусгай сав байрлуулж, цугларсан хаягдлаа дахивар авдаг газарт тушаажээ. Харин олсон орлогоороо мод тарьж, ногоон ирээдүйн төлөө хийж болох хамгийн сайхан ажлыг бүтээсэн байна.
“Бидний жижиг үйлдэл байгальд том өөрчлөлт авчирна” гэсэн уриатай тэдний энэ үйлс бусдад үлгэр дуурайл болж байна.