Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ИТХ

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ИТХ

Уралдаанд бүтээл ирүүлж эхний байранд шалгарсан сурагчдад сумын ИТХ-ын дарга Л.Мөнх-Эрдэнэ, ажлын албаны дарга Б.Азхүү нар шагналыг гардууллаа.

2025-05-26

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, иргэд олон нийтэд байгаль орчны багц хуулийг сурталчлах зорилгоор эрх зүйн болон экологийн боловсролыг дээшлүүлэх, байгаль хамгаалах үйлсэд бүх нийтийг уриалах зорилгоор “Байгалиа хамгаалъя” арга хэмжээний хүрээнд ЕБС-ийн 6-9 ангийн сурагчдын дунд гар зураг, 10-12 дугаар ангийн сурагчдын дунд видео контентын уралдаан зарласан. 

Тус уралдаанд бүтээл ирүүлж эхний байранд шалгарсан сурагчдад сумын ИТХ-ын дарга Л.Мөнх-Эрдэнэ, ажлын албаны дарга Б.Азхүү нар шагналыг гардууллаа. 

🖼🎦Бүтээл ирүүлсэн бүх сурагчдадаа сурлагын өндөр амжилт хүсье, баярлалаа👍

Монгол Улсын Их хурлаас “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль”-ийг 1998 онд баталсан бөгөөд цагаатгуулах тухай гомдлыг хүлээж авах хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон. Иймд хуулийн хугацааг сунгах зайлшгүй шаардлага буй эсэх талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 12
7 / 58%
2 / 17%
3 / 25%
0 / 0%