Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, иргэд олон нийтэд байгаль орчны багц хуулийг сурталчлах зорилгоор эрх зүйн болон экологийн боловсролыг дээшлүүлэх, байгаль хамгаалах үйлсэд бүх нийтийг уриалах зорилгоор “Байгалиа хамгаалъя” арга хэмжээний хүрээнд Эрдэнэбулган сумын ИТХ, ЗДТГ-тай хамтран иргэд олон нийт их очдог, ил задгай хог хаядаг, авто машин угаадаг 3 байршилд уриалга, анхааруулга бүхий самбаруудыг байршууллаа.


