Эрдэнэбулган сумын ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүд хуралдаж 2025 оны ажлын төлөвлөгөөгөө баталлаа.
Салбар зөвлөл аймгийн Цагдаагийн газрын гэмт хэрэг, зөрчлийн 2022-2024 статистик судалгаанд үндэслэн сумын нутаг дэвсгэрт зонхилон гарч буй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нөлөөллийн ажлуудыг багтаасан нийт 14 төрлийн арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөгөөнд тусгалаа.
Арга хэмжээнүүдийг Аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, сумын ЗДТГ, багийн захиргаа зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээс гадна бусад төрийн болон төрийн бус байгууллага, ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран зохион байгуулахаар төлөвлөлөө.