Эрдэнэбулган сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс сумын ерөнхий боловсролын сургуулиудын өсвөр насны хүүхдүүдийн дунд зонхилон үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх зорилгоор дунд болон ахлах ангийн сурагчдын дунд видео контентын уралдаан зохион байгуулсан.






