Эрдэнэбулган сумын ИТХ-ын дарга Л.Мөнх-Эрдэнэ ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнууд, сурагчдын төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар өсвөр насны хүүхдүүдийн дунд зонхилон үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, гэмт хэрэг, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх ажилд хамтран ажиллах талаар харилцан ярилцаж, санал солилцлоо.