Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ИТХ

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ИТХ

Олон нийтийн цагдаа нартай гэрээ байгуулав

2023-04-19

Эрдэнэбулган сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс аймгийн Цагдаагийн газартай хамтран Олон нийтийн цагдаагаар ажиллах гурван иргэнийг энэ оны 04 дүгээр сарын 1-нээс ажиллуулж эхэлсэн юм. Эдгээр Олон нийтийн цагдаа нартай сумын ИТХ-ын дарга Т.Ганзориг хөдөлмөрийн гэрээ байгуулж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.
Жил бүр Эрдэнэбулган сумын ГХУСАЗСЗ-өөс Олон нийтийн цагдаагийн ажилтнуудыг ажиллуулдаг бөгөөд дийлэнх нь аймгийн Цагдаагийн газарт үндсэн албан хаагчаар шалгарч ажилладаг юм. Олон нийтийн цагдаа нар нь үндсэн цагдаагийн алба хаагчидтай хамтран эргүүл хийх, дуудлага мэдээлэл шалгах зэрэг ажлуудыг гүйцэтгэх бөгөөд цагдаагийн хүчийг нэмэгдүүлж ажиллах зорилготой билээ.

Монгол Улсын Их хурлаас “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль”-ийг 1998 онд баталсан бөгөөд цагаатгуулах тухай гомдлыг хүлээж авах хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон. Иймд хуулийн хугацааг сунгах зайлшгүй шаардлага буй эсэх талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 11
7 / 64%
2 / 18%
2 / 18%
0 / 0%