Монголын Улаан загалмай нийгэмлэг, Олон Улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооноос өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын малчдад туслах хөтөлбөрийн хүрээнд Эрдэнэбулган сумын 7 багийн малчдаас малын тоо толгой нь 50 хувиас дээш хорогдсон 15 малчин өрхөд аймгийн Улаан загалмайн хорооны дарга О.Гантөмөр, Эрдэнэбулган сумын ИТХ-ын дарга, Улаан загалмайн анхан шатны хорооны дарга Т.Ганзориг нар 370,000 төгрөгийн бэлэн мөнгө болон малын эрдэс тэжээлийн багцын тусламжийг гардуулан өглөө.