Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ИТХ

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ИТХ

“#НЭГДЬЕ” АЯНД НЭГДЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА

2023-06-13

 
✅Авлигатай Тэмцэх газраас Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Авлигатай тэмцэх таван ажиллагаа”-ны нэг арга хэмжээ болох “Шүгэл ажиллагаа”-ны хүрээнд авлигын эсрэг үйл хэрэгт иргэн бүрийн оролцоог ханган хүнд суртал, чирэгдлийг бууруулах, авлигыг мэдээлж, шүгэл үлээхийг уриалсан соён гэгээрүүлэх “НЭГДЬЕ” аяныг улсын хэмжээнд зарласан.
✅Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурал аянд тус тус нэгдэж, аймаг сумын хэмжээнд бүх төрийн байгууллагуудыг тус аянд нэгдэхийг уриалж, Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн постер, шторкуудыг хүргүүлээд байна.
✅Мөн аймгийн төвийн орох, гарах самбар болон төвд байрлах самбаруудад “Нэгдье” аяны анонсыг байршуулж, байгууллагуудын лед дэлгэцээр шторк контэйнтийг гарган, иргэд олон нийтэд гарын авлага, брошур түгээх зэргээр аяны мэдээллийг өгч ажиллаж байна.

Монгол Улсын Их хурлаас “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль”-ийг 1998 онд баталсан бөгөөд цагаатгуулах тухай гомдлыг хүлээж авах хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон. Иймд хуулийн хугацааг сунгах зайлшгүй шаардлага буй эсэх талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 11
7 / 64%
2 / 18%
2 / 18%
0 / 0%