Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ИТХ

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ИТХ

НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГА БОЛОН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ТҮНШЛЭЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАЖ БАЙНА

2019-04-04

НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГА БОЛОН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ТҮНШЛЭЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ ТЭТГЭЛЭГТ 
ХӨТӨЛБӨР ЗАРЛАЖ БАЙНА

Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн нэг зорилт нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /цаашид “ИТХ” гэх/-ын чадавхыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх юм. 

Үүнд:  ИТХ-ын үйл ажиллагаа, дотоод бүтэц, журмыг боловсронгуй болгох, ажлын алба, хороодыг чадавхжуулах, шийдвэрийн чанар, хэрэгжилтийг сайжруулах, төрийн үйлчилгээ, орон нутгийн төсөв санхүү, уул уурхайн салбарын үйл ажиллагаанд иргэдийн эрх ашгийн үүднээс хяналт тавих, иргэдийн оролцооны шинэ хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлууд багтана. 

    “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд ИТХ болон төрийн бус байгууллага /цаашид “ТББ” гэх/-ын хамтын ажиллагаа, түншлэлийг бэхжүүлэх, харилцан суралцах, туршлага, сургамжаа солилцох боломжийг бий болгох зорилготой тэтгэлэгт хөтөлбөр зарлаж байна. Тэтгэлэгт хөтөлбөрийн удирдамжийг www.khural.mn цахим хуудаснаас үзнэ үү.
Тэтгэлгийн саналыг “ТББ-ын тэтгэлэгт хөтөлбөрийн санал” гэж хаяглан 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 18:00 цагаас өмнө доорх хаягаар шуудангаар ирүүлнэ. Заасан хугацаанаас хожимдож ирүүлсэн саналыг хүлээн авахгүй. 

Хаяг: 
“Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төсөл
Төсөл хэрэгжүүлэх нэгж
Улаанбаатар хот-14201, Сүхбаатар дүүрэг
Нэгдсэн Үндэстний гудамж, НҮБ-ын байр, 511 тоот 
Утас: 7014-4565

Монгол Улсын Их хурлаас “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль”-ийг 1998 онд баталсан бөгөөд цагаатгуулах тухай гомдлыг хүлээж авах хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон. Иймд хуулийн хугацааг сунгах зайлшгүй шаардлага буй эсэх талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 11
7 / 64%
2 / 18%
2 / 18%
0 / 0%