Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ИТХ

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ИТХ

Сумын шатрын аврага тодорлоо.

2018-11-13

Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулж буй Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулсан шатар сонирхогчдын дунд зохион байгуулсан “Сумын шатрын аврага шалгаруулах” тэмцээнийг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Аймгийн шатрын холбоо хамтран шатар сонирхогчдын дунд сумын аварга шалгаруулах тэмцээнийг 2018 оны 11 сарын 10-ний  өдөр сумын Иргэний танхимд зохион байгууллаа.

 Уг тэмцээнд эрэгтэй 16, эмэгтэй 5 нийт 21 шатарчин оролцсон. Тэмцээний шүүгчээр аймгийн шатрын холбооны багш Т.Ганзориг, Ё.Эрдэнэцогт нар ажиллав.   Тэмцээнд эрэгтэй шатарчдаас 1-р байрыг 3-р багийн иргэн Т.Түвшинбаяр, 2-р байрыг 2-р багийн иргэн С.Пүрэвсүрэн, 3-р байрыг 2-р багийн иргэн Б.Ганбат, эмэгтэй шатарчдаас 1-р байрыг 1-р багийн иргэн Т.Амарзаяа нар тус тус эзлэж медаль, талархал, өргөмжлөл мөнгөн шагналаар урамшуулав. 

Монгол Улсын Их хурлаас “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль”-ийг 1998 онд баталсан бөгөөд цагаатгуулах тухай гомдлыг хүлээж авах хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон. Иймд хуулийн хугацааг сунгах зайлшгүй шаардлага буй эсэх талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 11
7 / 64%
2 / 18%
2 / 18%
0 / 0%