Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ИТХ

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ИТХ

Сумын товч танилцуулга

2018-11-13

        Архангай аймгийн Эрдэнэбулган сум нь 1923 онд байгуулагдсан, хуучнаар Цэцэрлэг мандал уул аймгийн Эрдэнэбулган уулын хошуу. 1992 оны 5-р сарын 6-ны өдрийн Монгол Улсын Их Хурлын 33 дугаар тогтоолоор Эрдэнэбулган сумын төвийг байгуулж төв "Цэцэрлэг" гэж тогтоосон.

Аймгийн төвд байрладаг сум юм. Улаанбаатар хотоос 483 км, зайд байрладаг. Булган, Их тамир, Батцэнгэл, Цэнхэр сумдтай хиллэдэг.

            Манай сум нь Цагаан даваа, Арслан цохио, Цогт уул, Бор толгой, Баян булаг, Хоршоолол, Тамир гэсэн 7 багийн нийт 5868 өрхөд 21620 хүн амтай.

            Хүн амын тоогоор Архангай аймгийн 19 сумаас 1-д, газар нутгийн хэмжээгээр 19-д ордог хүн амын нягтралаар хамгийн өндөр 0.74 хүн/га сум юм.

         1992 оны 09-р сарын 21-ны өдөр сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан хуралдаж сумын ИТХ-ын төлөөлөгчдийн бүрэн эрх, тэргүүлэгчид, дарга, нарийн бичгийн дарга нарыг батлаж байсан. 

2016 оны орон нутгийн сонгуулиар Эрдэнэбулган сумын ИТХ нь нийт 31 төлөөлөгчтэй бөгөөд үүнээс 17 эрэгтэй, 14 эмэгтэй төлөөлөгч, боловсролоор нь авч үзвэл дээд боловсролтой 27, тусгай дунд боловсролтой 3, бүрэн дунд боловсролтой 1, мэргэжлийн хувьд авч үзвэл эдийн засагч 5, багш, 3 эмч 7, инженер 5, бусад 11, насны хувьд хамгийн ахмад нь 61 настай, хамгийн залуу нь 27 настай, 29-39 насны  16, 40-60 насны 13 төлөөлөгч байна.

 

 

Монгол Улсын Их хурлаас “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль”-ийг 1998 онд баталсан бөгөөд цагаатгуулах тухай гомдлыг хүлээж авах хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон. Иймд хуулийн хугацааг сунгах зайлшгүй шаардлага буй эсэх талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 11
7 / 64%
2 / 18%
2 / 18%
0 / 0%